Зудын эрсдлийн үнэлгээ хийглээ.

Аймгийн онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг Галт суманд ажиллаж зудын эрсдэлийн үнэлгээ хийж маш өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Уг дүгнэлтийг аймгийн онцгой комисст танилцуулж улс, аймгийн нөөцөөс өвс, тэжээл шийдвэрлүүлэх талаар санал хүргүүлэхээр боллоо. Тухайн ажлын хэсэг манай сумын Нүхт, Рашаант багт ажиллаж малчдын хотонд очиж өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаж иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Сумын онцгой комиссоос өвс, тэжээлийн дэмжлэг, өвс тэжээлийн тээвэрлэлтийн зардал, коронавирусээс урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис урвалж гэх мэт 9 хүсэлтийг хүргүүллээ.