Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтбө

 

 ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГАЛТ СУМЫН  ЗАСАГ ДАРГЫН 2017-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

“ГАЛТЫН ИРЭЭДҮЙН-ХӨГЖИЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ

 

 2019.12.13                                                                                                                                                                                                                                      Идэр

Зорилго:  Төрийн албан хаагчдын хариуцлага, сахилгыг дээшлүүсэн,  ажилтай орлоготой иргэнтэй, үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжсөн

ИРГЭНЭЭ ДЭЭДЭЛСЭН – НАЙРСАГ ГАЛТЧУУДЫГ бий болгоно.

 

Зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хэрэгжилт, үр дүн

Хэрэгжилтийн хувь

Нэг. Иргэнээ дээдэлсэн нийгмийн салбарын бодлого

Эрүүл мэндийн салбарын бодлого

1.1.1“Эрүүл Галтчуудын төлөө аян” эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг оношилгоонд  хамруулах

Оны эхний 11 сарын байдлаар нийт 11644 үзлэг хийгдсэнээс 5030 буюу  43.2%-ийг  урьдчилан сэргийлэх үзлэг эзэлж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн болон УБ хотын  нарийн мэргэжлийн  урьдчилан сэргийлэх үзлэг  оношлогоонд   давхардсан тоогоор 2560 иргэн хамрагдсан. Тухайн жилд  үндэсний 9 хөтөлбөр, 14 стратеги, аймгийн дэд хөтөлбөр  4, 7 аяныг зохион байгуулж ажиллаж  10 удаагийн сургалт явуулж  601 хүн хамрагдаж, 23 удаагийн сурталчилгаанд 2807 хүн хамрагдаж  2188,3 төгрөгний зардал гаргасан байна.

Эрүүл Галтчууд хөтөлбөрт 2017 онд 920 иргэн, 2018 онд 849 иргэн хамруулсан бол Улсын их хурлын гишүүн Л.Энм-Амгалангийн санаачлагаар Эрүүл хөвсгөлчүүд  хөтөлбөрийн  хүрээнд  нарийн мэргэжлийн эмч нар ирж хөдөөгийн багаар явж үзлэг хийж давхардсан тоогоор 4587 иргэнийг үзлэгт хамруулж нийт давхардсан тоогоор 6361 иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт  хамруулж  өвчнийг эрт илрүүлж цаг алдалгүй эмчилгээнд оруулсан.

 

 

 

100%

1.1.2 Хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, вакцинд тогтмол хамруулж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна.

2019 оны эхний 11 сарын байдлаар  0-5 насны   583 хүүхдийг хяналтанд авч  давхардсан тоогоор  2137 хүүхдийг  сар бүр өсөлтийн хяналтанд хамруулсан.  Үүнээс  тураалтай илэрсэн 8, туранхай 1, өсөлтийн хоцрогдолтой 1 хүүхдийг  онцгой хяналтанд авч эмчлэн эрүүлжүүлсэн.1033 хүүхдийг А аминдэм, 1092 хүүхдийг Д  аминдэмжүүлэлтэнд хамруулсан. 0-5 насны  хүүхдэд 2430 үзлэг хийгдсэний 1347 буюу 55,4%-ийг гэрийн идэвхтэй үзлэг, 276 буюу 11,3%-ийг өвчний учир, 691 буюу 28,4%-ийг урьдчилан сэргийлэх үзлэг, 118 буюу 4,8%-ийг дуудлагын үзлэг эзэлж байна. 95 хүүхэд хэвтэн эмчлүүлж 559 ор хоног ашиглаж 2509,5 төгрөгний эмийн зардал гарсан байна. Халдварт өвчний тохиолдол бүртгэгдээгүй. Дархлаажуулалтын хамралт 100%-тай байна.

 

 

 

 

100%

1.1.3 Эх хүүхдийн эндэгдэлийг тууштай бууруулж хүүхдэд ээлтэй сум болох зорилтыг тодорхойлж хэрэгжүүлэн ажиллана.

Жирэмсэн эхчүүдэд жирэмсний хяналтанд ороод төрөх хүртэл нь 9 удаа 12 төрлийн зөвлөгөөг өгч  эргэх холбоо тогтоож ажилласнаар  эхчүүд товлолын үзлэгт бүрэн  хамрагдаж жирэмсний хүндрэл болон  эх нярайн хүндрэл , эндэгдэл гараагүй. Эцэг,эхчүүд асран хамгаалагч нарт мессеж үйлчилгээгявуулснаар товлолын дархлаажуулалтанд 100% хамрагдаж байна. Эх хүүхдийн хооллолтыг дэмжих стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөө үндэсний  хөтөлбөрийг 6 заалт 21 үйл ажиллагаатай төлөвлөгөө боловсруулан. 11 сарын байдлаар хэрэгжилт 85,2%-тай байна . 0-5 насны хүүхэдтэй эцэг,эх асран хамгаалагч  нарт нялхас бага насны хүүхдийн хооллолтын сургалтыг 3 удаа хийж 56 хүнийг хамруулж гарын авлага 2  төрлөөр бэлтгэн 112 ширхэгийг түгээсэн. Гарын авлагын зардалд нийгмийн эрүүл мэндийн зардлаас 89,6 төгрөг зарцуулсан.  Зорилтот бүлгийн 0-5 хүртлэх насны эрсдлийн судалгааг гаргаж  26 хүүхдийн эрсдлийг эрэмбэлэн,эмчлэн эрүүлжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, ЭМТ дээр авчран хянах ажлыг зохион байгуулан ажилласан.

 

 

 

 

100%

1.1.4 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нүүдлийн тусламж үйлчилгээний баг гарган иргэдэд ойртуулан чанаржуулна.

2019 оны 07, 08 саруудад хөдөөгийн 4 багт  7 чиглэлд  нүүдлийн амбулаторийг  ажиллуулж нийт 386 иргэнийг  ЭКГ,ЭХО бусад лабораторийн шинжилгээ их эмчийн үзлэгт хамруулж  73 иргэнийг өдрийн эмчилгээнд хамруулж эрүүлжүүлсэн. Нийт 664 хүнд сургалт сурталчилгаа зохион байгуулж  гарын авлага санамж бэлтгэн тараасан. Иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээн болон эрүүл мэндийн холбогдолтой АХА болон бүлгийн тэмцээнүүдийг  явуулж  250,0 төгрөгний шагнал урамшуулал олгож ажилласан.  Нүүдлийн амбулаторийг ажиллуулахад  тээвэр шатахуунд 195,0 сургалт сурталчилгаанд 350,0 өдрийн эмчилгээнд 1473,0 нийт 2268,0 төгрөг зарцуулсан.

 

 

 

100%

1.1.5 Жирэмснийг эрт илрүүлж, үзлэгийг  тогтмол чанартай хийж,  эрт хяналтыг нэмэгдүүлэх арга хэмжээг авна.

2019  оны эхний 11 сарын байдлаар  72 эхийг жирэмсний хяналтанд шинээр авснаас  66 буюу 91,6%-ийг эрт үед нь 6 буюу 8,4% нь хожуу  хяналтанд орсон байна. Жирэмсний шинээр  хяналтанд авсан  эхчүүдээс  70 эхийг цусны  шинжилгээнд хамруулснаас  цус багадалт илрээгүй байна.  Бэлгийн замаар дамжих халдварын шинжилгээнд  100% хамруулснаас  өвчлөл 4 бүртгэгдэж хавьтлын хамт эмчлэн эрүүлжүүлсэн.  Тухайн жилд  жирэмсний болон төрөхийн хүндрэл бүртгэгдээгүй.  Оны эхний 11 сарын байдлаар сумын Эрүүл мэндийн төвд 22 эх төрж аймгийн нэгдсэн эмнэлэгт 70 эх шилжин төрсөн байна.

 

 

 

100%

1.1.6. 15-60 насныханд  Халдварт бус өвчнөөс сэргийлэх  мэдлэг, хандлага, дадлыг төлөвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааг зохион байгуулна.

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор хүргэх зорилгоор багийн иргэдэд урьдчилан сэргийлэх 8 үзлэг 5 багц сургалтыг  явуулсан.  Үүнд:  7 удаагийн сургалтанд 455 хүн хамрагдсан. Сурталчилгаанд   2436 хүн хамрагдаж  21 төрлийн гарын авлага, санамж бэлтгэн тарааж   нийгмийн эрүүл мэндийн зардлаас  1226,0 төгрөг зарцуулсан.

 

 

100%

1.1.7. Сумын эмнэлэгт ахмадын эмчтэй болж ахмадууд хэвтэн эмчлүүлэх өрөө тасалгааг гаргана.

 

 

Эрүүл мэндийн төвийн  стационарт  ахмадын өрөөг  2018 онд тохижуулж  2019 оны эхний 11 сарын байдлаар 94 ахмад настан хэвтэн эмчлүүлж 647 ор хоног ашиглаж 4396,9 мянган төгрөгний эм хэрэглэсэн байна.

 

 

100%

1.1.8. Зүрх багийн эмнэлэгт их эмчтэй болох асуудлыг шийдвэрлэж, эргэлтийн эмийн сантай болгох

 

 

Хэрэгжилт тооцох хугацаа болоогүй

1.1.9. Эмийн аюулгүй байдал, эмийн үнэнд хяналт тавьж, стандартын шаардлага хангасан, хямд эмийн үйлчилгээг үзүүлэн ажиллана.

2019 онд  35035,0 төгрөгний эмийн захиалгыг хийж аймгийн эрүүл мэндийн газарт тендер зарлан гэрээ байгуулан хугацаанд нь татан авч ажиллаж байна. Одоо  3 сарын эмийн нөөцтэй байна.1956 иргэнд  42500,0 төгрөгний хөнгөлөлттэй эмээр үйлчилсэн байна. Иргэдэд эмийн зохистой хэрэглээ сэдвээр 1 удаа сургалт явуулж 40 хүн хамрагдсан.  2 төрлийн гарын авлага бэлтгэн тарааж нийт 240,0 төгрөг зарцуулсан. 2019 оны 11 сараас “Антибиотикийг дураараа биш-Жороор хэрэглэцгээе” гэсэн 1 сарын аяныг зохион байгуулан ажиллаж байна.

Эмийн хөнгөлөлтөөр олгох компанийг сонгон шалгаруулах тендерийг аймгийн эрүүл мэндийн газарт зохион байгуулж ЭМГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу сумын 3 эмийн сантай гэрээ байгуулан иргэдэд үйлчилж байна.

 

 

 

 

100%

1.1.10 Эрүүл мэндийн төвийн ус ариун цэврийн байгууламжийг сайжруулан ажиллана.

 

ЭМТ-ийн өргөтгөлийн барилга, гал тогоо, угаалга, хүүхдийн сувиллын хэсгүүдийг цэвэр усны системд холбосон.

 

100%

1.1.11. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн дагуу нийт иргэдийг элэгний вирусийн шинжилгээнд хамруулж эмчилнэ.

Элэгний хорт хавдраас сэргийлэх эрт илрүүлэгийн үзлэгт зорилтот насны  536 иргэнийг  хамруулж  эрсдэлтэй 26  хүнийг нарийн мэргэжлийн эмчийн  үзлэгт хамруулсан. “Элэг бүтэн-Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэн  40-65 насны хамрагдвал зохих 1179 иргэнээс 797 буюу  67,5% нь хамрагдсан. 15-39 насны  хамрагдвал зохих 2339 иргэнээс  935 буюу 40% нь үзлэг оношлогоонд хамрагдсан байна. Нийт үзлэгээс 315 хүн   вирүстэй илэрч үүнээс- 198 иргэн  эмчилгээнд хамрагдсан

Оны эхний 11 сарын байдлаар Артерийн гипертензи, чихрийн шижингийн   эрт илрүүлэгийн үзлэгт хамрагдвал зохих  1273 иргэнээс 930 буюу  73,0% хамрагдаж үүнээс давтан үзлэгт 65 иргэн хамрагдаж шинээр 15 иргэн артерийн гипертензитэй оношлогдож  эмчлэгдэж байна.  Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдвал зохих 351 хүнээс 283 буюу 80,6% , хөхний өмөнгийн илрүүлэг үзлэгт 1492 иргэнээс 1244 буюу 83,3% нь хамрагдсан.

 

 

 

 

 

70%

Боловсрол, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн  бодлого

 

1.2.1. СӨБ, бага боловсролын залгамж чанарыг сайжруулж жил бүр 5 настай хүүхдийг СӨБ-д, 6 настай хүүхдийг сургуульд бүрэн хамруулна.

Нийт 5 настай 134 хүүхдээс цэцэрлэгийн бэлтгэлийн 2 бүлгээр 78 хүүхэд суралцаж, 65 хүүхэд төгссөн.

-Үлдсэн 56 хүүхдээс 4 багт 34 хүүхэд нүүдлийн цэцэрлэгт хамруулсан, 13 хүүхэд өөр аймаг сумын цэцэрлэгт хамрагдсан 6 хүүхэд хамрагдаагүй үлдсэн ба 95,6%-тай байна.

Сумын хэмжээнд 6 настай 110 хүүхэд байгаагийн 106 нь сургуульд хамрагдаж хамрагдалт 96,3%-тай байна

 

100

1.2.2. СӨБ-ын хүртээмжийг дээшлүүлж, хамран сургалтыг 80%-д хүргэж, хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн хүүхдийн  хамрагдах нөхцлийг бүрдүүлнэ

Хамран сургах тойргийн  2-5 насны 533 хүүхэд байна. Үүнээс цэцэрлэгт 200 хүүхэд, хувилбарт сургалтанд 134 хүүхэд, Зүрх багт 25, хувилбарт 25 хүүхэд нийт 350 хүүхэд буюу хамран сургалт 74 хувьтай байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4%-аар өссөн байна.

 

 

100

1.2.3. Цэцэрлэгт шинээр 1 бүлэг нэмж  ажиллуулах

2019-2020 оны хичээлийн жилд  нэг бүлгийг нэмж ажиллуулж байна. Нийт 7 бүлэгт 200 хүүхэд хамрагдаж байна.

Үр дүн: 15 хүүхэд цэцэрлэгт нэмж хамрагдаж байна.

100%

1.2.4. Нүүдлийн болон зуны цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж үргэлжлэх хугацааг уртасган чанарыг сайжруулахад иргэд хувийн хэвшилийг дэмжиж ажиллана.

Зуны цэцэрлэгийг \Зүрх багийн бүлэгтэй \ 5 багт \159 хүүхэд\ 21 хоногоор гарч ажилласан ба чанарыг сайжруулах талаар эргэлт, хяналтын тоог нэмэгдүүлж, эцэг эхийн сэтгэл ханамжийн судалгаа зэргээр чанарт анхааран ажилласнаар эцэг эхийн сэтгэгдэл өндөр байсан. \санал хүсэлтийн дэвтэр ажиллуулсан\ “Байшин цэцэрлэг”-ийг Хужирт, Зүрх  багуудад ОНХС-ийн хөрөнгө болон иргэдийн оролцоотой барьж ашиглалтад оруулсан.

 

Мөн хүүхэд харах үйлчилгээнд 15 хүүхэд хамрагдаж байгаа.

 

100

1.2.5 .СӨБ-ын багш нарт зайнаас суралцах орчин  бүрдүүлж, компьютержүүлнэ.

Цэцэрлэгт сургалтанд ашиглах 4 компьютер байгаа ба эвдрэл гэмтэл их гарч засвар үйлчилгээг хийлгэж, сургалт болон бусад ажилчдын бичиг хэрэгт ашиглаж байна. Багш бүр өөрийн хувийн компьютерийг сургалтандаа ашиглаж байгаа ба бүх компьютер wi fi-д холбогдсон 2020 онд БСШУСЯ-наа багш бүрийг компьютержүүлнэ.

 

 

 

100

1.2.6. СӨБ-ийн байгууллагыг 100% мэргэжлийн, багшлах эрхтэй  багшаар хангах

Нийт 8 багштай ба үүнээс арга зүйч багш 1, бүлгийн багш 6, хөгжмийн багш 1 ажиллаж байна. Үүнээс багшлах эрхтэй багш 7 байгаа ба 2 багш, багш эрхийн үнэмлэхгүй байна. \багш эрхийн үнэмлэхээ үрэгдүүлсэн дахин авахаар материалаа бүрдүүлэн өгсөн, нөгөө эхний жилдээ ажиллаж байгаа учир энэ онд материалаа БСУГ-т хүргүүлнэ\

 

100

 

1.2.7. Галт ЕБС, Зүрхийн бага сургуулийн хамтын ажиллагааг сайжруулж  хөгжилд дэмжлэг үзүүлэх

Зүрхийн бага сургуульд  Монгол хэлний 1 багш, бага ангийн 3 багш,  математикийн 1 багш  1 өдөр ажиллаж сургалт зохион байгуулан бага сургуулийн багш нарт тулгамдаж буй арга зүйн зөвлөгөө, ярилцлагыг зохион байгуулсан. Үүнд бага сургуулийн 6 багшийг хамруулсан.  Ингэснээр бага сургуулийн багш нарын ажиллах арга барилд өөрчлөлт гарч багшийн хөгжилд бодитойгоор нөлөөлсөн.

Улсын шалгалтын бэлтгэлийг  Галт ЕБС дээр ирж хамтран бэлтгэл хангуулан, сургууль орчинтой танилцуулж  нийт 15 сурагч Улсын шалгалт өгч 5-р ангиа амжилттай төгссөн .

Зүрх багийн бага сургуультай бага боловсролын чиглэлээр мэдээ судалгаа дамжуулах, ШБОС-ын сайн туршлага солилцох , ЗИС-2019 үйл ажиллагаа, шалгалт зохион байгуулах зэргээр хамтран ажилласан.

Сургуулийн орчинтой танилцуулж, улсын шалгалтыг хамтран зохион байгуулдаг уламжлалтай .

 

100

1.2.8. Сургалтын чанарыг сайжруулж хүүхэд  нэг бүрийг  хөгжүүлэх, зөв монгол хүүхэд төлөвшүүлэхэд  ахиц  гаргах

  • Сургалтын чанар үр дүнг сайжруулахын тулд  суралцахуйн зорилтыг барьж хичээлээ яаж заах,  ямар үйл хийлгэхээ багш бүр тодорхой мэддэг болоход нь чиглүүлэн ээлжит хичээл бүрийг чанартай зохион байгуулж даалгавар боловсруулан, анализ хийж гарсан үр дүнд дүн шинжилгээ хийхэд чиглүүлэн ажилласанаар багш нарын хамтын ажиллагаа сайжирч сургалтын чанарт ахиц гарсан.
  • ЕБС-ийн  “Хүүхэд хамгааллын нийтлэг журмыг” шинэчлэн боловсруулж 1026 сурагч, 58 багш, 36 ажилтан, эцэг эхчүүдэд танилцуулан хэрэгжилт үр дүнг тооцон ажиллаж байна. Хамт олон, эцэг эхчүүдийн санал асуулгад тулгуурлан журам хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 4 үндсэн чиглэлийн хүрээнд 19 ажлыг төлөвлөн боловсруулж багш, ажилчдын хурал дээр баталж мөрдөн ажиллаж байна. Хэрэгжилт -
  •  “Сурагчийн тангараг”-аа өглөө бүр уншин сурагчид баруун гарын дүрмээр жагсан хичээлдээ ордог.  Анги танхим, сургуулийн орчинд энэ хичээлийн жилд ОО-д зөв боловсон бие засах, хогоо хогийн саванд хийж хэвших, баруун гарын дүрмээр жагсаж хэвших, сургуулийн орчинд ухаалаг гар утас хэрэглэхгүй байх, цаг баримталж сурах гэсэн 5 дадал хэвшил тогтоон ажиллаж байгаа ба хэрэгжилт 71,2% тай байна.
  • 2019 оны хичээлийн жилд 1-12- р ангийн 1026 сурагч өглөө бүр 32 тоот дасгалыг хийж хэвшсэн ба 6-12-р ангийн сурагчид 7 хоногоор хуваарийн дагуу биеийн тамирын багш нартай хамтран 32 тоот дасгал болон хөгжимт дасгалыг  хийж хэвшээд байна.

              

 “Эцэг эхийн өдөрлөг”-өөр 1-12-р ангийн эцэг эхчүүд ардын аман зохиолын төрөл, ардын тоглоом наадгайгаар бүтээл хийж сургалтын таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа. 1-2-р ангийн 6 бүлэг “Үүчүүр тоглоом” 6ш, 3-р ангийн 2 бүлэг “Та битгий уурлаарай тоглоом” , 4-5-р ангийн 7 бүлэг “Алаг мэлхий”, 6-12-р ангийн 17 бүлэг “Даам, шатрын 17 ширээ” тус тус хийв.

             

Сургалтын чанарт байнга анхаарч ажилладаг ба 2019 онд элсэлтийн ерөнхий шалгалтаар Монгол хэлний хичээлээр улсын дундажаас 6%, аймгийн дундажаас 2%-ар дээгүүр үнэлэгдсэн, Биологийн хичээлээр улсын дундажаас 10%,  аймгийн дундажаас 3%-аар дээгүүр үнэлгээ үзүүлсэн амжилт нь сургалтын чанар сайжирсныг харуулж байна.

                                      

Мөн 2018-2019 оны хичээлийн жилийн зорилгоо биелүүлж "Массын сургалт"-аараа аймагтаа 3-р байр эзэлсэн сургалтын чанарт өндөр амжилт гаргалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

100

1.2.9. Сургууль завсардсан хүүхдүүдийн судалгаа гаргаж,  шалтгаан нөхцлийг судлан, сургууль завсардалтыг 100% арилгах

Захирлын тушаал гарган анги удирсан багш нараар жилд 2 удаа сурагчдыг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулан сургууль завсардлаас урьдчилан сэргийлэх олон ажлуудыг АУБ нартай хамтран зохион байгуулж ажилласан.  2017-2018 оны хичээлийн жилд завсардсан сурагч байхгүй.

2019-2020 оны хичээлийн жилд сургууль завсардсан сурагч байхгүй.

 

100

1.2.10. Хүүхдийн санал бодлыг бодлого, шийдвэртээ тусгаж эргэж мэдээлдэг журмыг төрийн байгууллагууд хэрэгжүүлнэ.

Аймгийн Засаг даргын 2017-01-20–ний өдрийн А/31 тоот захирамжын дагуу Сумын хүүхэд залуучуудын хөгжил хамгааллыг дэмжиж тэдний оролцоотойгоор төлөвлөлт, шийдвэр гаргах,   сум орон нутгийн бүтээн байгуулалт, хүүхдэд ээлтэй засаглал, хүүхдэд ээлтэй орон нутгийн хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангах ажлын хүрээнд ИТХ-аар 3,0 сая төгрөг батлуулан  хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахын зэрэгцээ сар бүрийн 11-ний өдрийг  “Хүүхэд, залуучуудыг сонсох өдөр”  болгон  ажиллаж байна. Өнгөрсөн 2, 3, 4, 5 сарын 11-нд  “Өрх гэр бүл-хүүхдэд ээлтэй засаглалын сар”, ”Хүүхэд-гэр бүлийн оролцоо хамгааллын сар”,  “Гэр бүл-хүүхдийн эрүүл мэндийг дэмжих сар” зэрэг сэдвээр ЗДТГ, ЭМТ, ЕБС-тэй хамтран давхардсан тоогоор 628 хүүхэд, 100-н залуучууд хамрагдан тэдний саналыг сонсож, сургалт сурталчилгаа зохион байгуулж ажиллав. 2017оны 10, 11, 12-р саруудыг “Хүүхэд, залуучуудыг сонсох өдөр”–ийг хүүхдийн дотуур байрууд, Зүрхийн бага сургуулиудад амжилттай зохион явууллаа. Ингэснээр хүүхэд, залуучуудын дунд нийгмийн халамж, дэмжлэг шаардлагатай, тэдний өмнө тулгамддаг олон асуудлыг шийдвэрлэж ажиллахын зэрэгцээ “Өнөөдрийн хүүхэд маргаашийн ирээдүй сэдэвт хүүхдийн чуулганыг 2 жил тутамд 1 удаа зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Хүүхдийн эрхийн тухайн хууль, Хүүхэд хамгаалалын тухай хууль, Гэр бүлийн хүчэрхийлэлийн тухайн хууль, Хүүхдийг  эерэг аргаар хүмүүжүүлэх, Хүүхдийн ээлтэй орчинд сурч, хөгжих нөхцөлийг хангах зэрэг сургалт сурталчилгааг зохион байгуулахын зэрэгцээ тэдний санал бодлыг байнга сонсож түүнийг нь хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал хүүхэд сонсох өдрийн санал

-Сургуулийн орчинд гэрэлтүүлэгтэй байх.                                                                               -Сургуулийн орчинд ухаалга утас хэрэглэхийг хязгаарлах.                          Зэрэг саналууд гарч түүнийг  хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хүүхэд рүү чиглэсэн “Хүүхэд-Гэр бүлийн аз жаргал” дунд хугацааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж сумын ИТХ-аас 3,0 сая төгрөгийг батлаж хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр Хүүхэд бүхэн хөөрхөн баярын арга хэмжээ, сурлага, урлаг спортоор амжилт гаргаж буй тэргүүний хүүхдийг урамшуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх авъяасыг нээн хөгжүүлэх зэрэг ажлуудад зарцуулсан.

2018 онд  сумын ИТХ-аас “Хүүхэд гэр бүл хөтөлбөр”-т -3,0 сая төгрөг, эрүүл шүд хөтөлбөрт-5,0 сая төгрөг, орчин үеийн цахим номын сантай болох ажлын хүрээнд номын сангийн засварт-5,0 сая төгрөг, цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчинг бүрдүүлхийн тулд усан оргилуур-15,0 сая төгрөг зэрэг хүүхэд залуучуудруу чиглэсэн олон ажлууд хийж хэрэгжүүллээ.

          Сар бүрийн 11-ний “Хүүхэд сонсох өдөр”-ийн үйл ажиллагааг сургууль болон дотуур байранд ЗДТГ-тай хамтран зохион байгуулдаг. Энэ өдөр “Надад нэг санал байна” саналын хайрцаг аялуулж сурагчдаас давхардсан тоогоор 12 санал хүсэлт гарсныг үйл ажиллагаандаа тусгаж  шийдвэрлэн ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

100

1.2.11.  “Галтын бахархал”, “Зөв хүүхэд-Сайн хүмүүжил”  хөтөлбөрийг хэрэгжүүлж ёс заншил, түүх соёл, төрөлх нутаг байгалиа хамгаалах, бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлнэ.

2017-2018 оны хичээлийн жилд эцэг эхийн дунд “Авьяаслаг Галтчууд “ уралдааныг зохион байгуулсан. Нийт 34 ангийн эцэг эхчүүд урлагийн 6 төрлөөр өрсөлдсөн.

2018-2019 онд 10 Бүжгийн тэмцээн- Эцэг эх, албан газар, сурагчдын дунд зохион байгуулсан.

-Мөн Карнаваль бүжгийн тэмцээн нь18 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2-12 ангийн бүх сурагчид оролцдог

 

“Эерэг хандлага” 1,2,3 сургалтанд 3 багш хамрагдсан  бөгөөд багш,ажилтан сурагчдад сургалт явуулж , хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.

С.Сумъяажав нь Олон улсын физикийн олимпиадаас Хүрэл медаль хүртсэн ,АНУ-ын  Востон хотын MIT Их сургуульд Айди инженерээр суралцаж байна.

  Оюуны өндөр чадвартай сурагчдыг нээн илрүүлэх, математикийн хичээлийн массын сургалтын  чанар үр дүнг сайжруулах математикт дур сонирхолтой болгох зорилгоор математик мэдээлэл зүйн ЗАН-ийн багш нар  IQ клубтэй  9 дэх жилдээ хамтран ажиллаж байна.

 2018-2019 оны хичээлийн жилд давхардсан тоогоор 2000 шахуу хүүхэд математикийн 9 төрлийн  олимпиадад оролцож 152  сурагч 1,2,3 байр  мөн шагналт байранд шалгарсан байна.

 

  • Буга барих тоглоомын 13 төрлийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэсэн.
  •  Онолын болон   “ Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх”   2 төрлийн ном гарын авлага эмхтгэн гаргасан.
  • Буга барих тоглоом тоглох, тоглоомын ач холбогдолын талаар багш ажилчдад сургалт зохион байгуулав.
  •   3 дотуур байрын нийт 271сурагчдад  сургалт зохион байгуулж, сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж ном, тестийн эмхтгэл, тоглоом бэлэглэв.

Монгол бахархалын өдрийг жил бүр сургууль дээрээ зохион байгуулж үндэсний ёс заншил , хувцас ,түүх соёлоороо бахархах олон ажлуудыг зохион байгуулж байна.

 

-СӨУБ сурагчтай хамтран сэдэвт аяны хүрээнд 6-9-р ангийн сурагчдын “Хог хаягдлыг баялаг болгоё” сэдэвт бүтээлийн үзэсгэлэн гаргасан.

   

- СӨУБ сурагчдтай хамтран “эерэг хандлага” сэдвээр дунд, ахлах ангийн бүх хүүхдэд сургалт орж “АХА”, “Алтан хонх” тэмцээнүүдийг амжилттай зохион явуулсан. Сургалтад 196 сурагч хамрагдсан.

 

                           

 

-Соён гэгээрүүлэгч , философич “МОНГОЛ ШҮТЭЭН”- төвийн тэргүүн ТӨМӨР багшаас  “Соён гэгээрлийн” лекцийг 10-12-р ангийн 206 хүүхэд хамрагдсан.                    

Алтан намар “Үүргэвчтэй аялал” зугаалгыг 6-12-р 574 сурагчдын дунд зохион байгуулсан. Аялалаар  эмэгтэй сумо , үндэсний бөх, уулын оргил , олс таталт гэсэн нийт 4-н төрлөөр тэмцээн зохион байгуулсан. 

   

 

  1. 2-12-р ангиудад зуны даалгаварын тайланчлалыг 2 үе шаттай зохион байгуулж, 1-р шатанд “Сургуулийн түүхээ хэн сайн мэдэх вэ?”, 2-р шатанд зуны амралтаар мал маллах, идээ цагаа боловсруулах, арга технологид суралцаж  хийж бүтээсэн сурсан зүйлээрэй үзэсгэлэн гаргалаа.
  1. Авьяаслаг сурагчдыг нээн илрүүлэх, хөгжүүлэхийн тулд  жил бүр 2- 11-р ангийн сурагчдын дунд “Урлагийн их наадам”-ыг   зохион байгуулдаг уламжлалтай.

  

Ажилчдын ур чадварын уралдаан

 

 

Бүх багш ажилчид  сумын иргэд хөдөлмөрчдөд  шинэ жилийн нэгдсэн тоглолт хийв.

  • Сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөг ,сагсан бөмбөгийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

        

-     АБТА, Алтан гадас одонт А.Даваадорж багшийн нэрэмжит ААШ волейболын тэмцээнийг Галт суманд зохион байгуулж ахмад багш нарын ажил амжилтыг сурталчилах,туршлага судлах, залуу тамирчдыг нээн илрүүлэх, хөгжүүлэхэд ур чадвартай тамирчдаас суралцах зорилготой тэмцээнийг зохион байгуулж

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

70

1.2.12. Хөдөлмөр амралтын зусланг байгуулж, үйл ажиллагааг  дэмжинэ

 

Хэрэгжилт тооцох хугацаа болоогүй

1.2.13. Хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр олон улсын төсөл, арга хэмжээг нэмэгдүүлнэ

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн дэмжлэгээр  Ерөнхий  боловсролын сургуульд 112 400 сая ам долларын өртөг бүхий мэдээлэл зүй, лингафон, робот сургалтын төв, цахим номын сан, онлайн шалгалтын төв бүхий ухаалаг боловсрол төсөлд хамруулахаар БСШУСЯ-аас шийдвэрлэсэн. Тухайн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд сургуулийн номын сан, гэгээрэл төвийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

-“Бага насны хүүхдийг сургуульд сайн бэлтгэж, амжилттай суралцах нөхцлийг бүрдүүлэх “ Данида төсөл-ийн сургалтад хамрагдаж төсөл эхэлэхэд бэлэн болсон. Боловсролын чанарын шинэчлэл төсөл – Бага боловсрол дээр хэрэгжиж эхний 3 шат 100%-тай хэрэгжсэн бол 4 дүгээр шат хэрэгжиж эхлээд гавъяат багш Алтангэрэлийг урьж авч ирж сургалт зохион байгуулсан ба байгалийн ухааны хичээлээр сайн хичээлийн уралдаан зохион байгуулж ажиллаж байна.

 

 

100

1.2.14. Сургуулийг байгалийн ухааны хичээлийн сорилт туршилт, судалгаа хийх, лабораторитой, болгоно.

Сурагчдын сорилт туршилт хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор анги кабинетыг тохижуулан судлагаа, сорилт  туршилтыг хийж ажиллаж байна.

Үүнд: Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, БСШУС-ын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/762 дугаар тушаалын дагуу ЕБС-ийн кабинет, лабороторын  шаардлага хангаж буй эсэхэд хийсэн ажлын ажлын хэсгийн дүгнэлтээр 2019 онд бага боловсрол дээр байгалийн ухааны кабинет, ахлах ангид физикийн кабинет шинээр гэрчилгээ авсан.

Сорил туршилтын кабинетад багц материалыг анги, сэдэв, агуулга бүрээр ангилан товъёог, катологижуулан хэрэглэхэд тохиромжтой байхаар бэлтгэн хэрэгцээ сонирхолд нийцүүлэн тогтмол баяжуулан шинэчилж байх  бөгөөд сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, урвалж, бодис нь нэр хаяг, ашиглах заавартай байх шаардлагыг тавьж ажиллаж байна.

 

100

1.2.15. “Хүүхэд гэр бүлийн аз жаргал” хөтөлбөрийг  хэрэгжүүлнэ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр “Хүүхэд бүхэн -хөөрхөн” , “Хүүхэд-Гэр бүлийн аз жаргал” баярын арга хэмжээний удирдамж гарган сумынхаа бүх албан газар, аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудтай хамтран нэг өдрийг эцэг, эх, хүүхдийн дунд баярын арга хэмжээг сумынхаа баяр наадмын талбайд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж хэвшсэн. Уг баярын арга хэмжээнд хүүхдийн урлагийн тоглолт, бөхийн барилдаан, машины уралдаан, дууны тэмцээн гээд 10 төрлийн арга хэмжээнээс гадна хүүхэд хамгааллын шторк үзүүлж, боршур тараах зэрэг ажлуудыг зохион явуулсан ба эцэг, эх, хүүхдийн сэтгэлд нийцсэн сайхан арга хэмжээ болсон Үүнийг жил бүр уламжлал болгон өргөн дэлгэр зохион явуулах болно.

Сургуулийн дунд ангийн эцэг эхийн зөвлөлийг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан 100% хэрэгжүүлж ажиллалаа.

                             

АУБ, эцэг эх, сурагчийн гуравласан гэрээ, дотуур байрын дотоод журамд сурагчийн эрх үүрэг, ёс зүйн хэмхэмжээг тусган хэрэгжүүлж байна.

БСУГ,  ГБХЗХГ-аас зохион байгуулсан АМЧБ-аа олгох сургалтад хамрагдаж 10-12-р ангийн 183 сурагч, 96 эцэг эхийн төлөөлөлд үйл ажиллагааны чиглэлээ танилцуулан хамтран ажиллав.

 

 

 

100

Залуус бидний итгэл –Залуучуудад чиглэсэн нийгмийн бодлого

 

1.3.1 Оюунлаг–Галтынхан хөтөлбөрийг хэрэгжүүлж,  оюуны  хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана.

УИХ-ын дэд дарга гишүүн Л.Энх-Амгалан, Галт сумын Нутгийн зөвлөлийн дарга Ж.Цогт-эрдэнэ, Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдорж, Галт сумын Ирээдүйн-Хөгжлийн сантай  хамтран хамтран 2013-2019 онд 154 хүүхдэд оюунлаг оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж 59 800 000 төгрөгний тэтгэлэг үзүүлсэн.                                                                                          

 

 

100

1.3.2 “Бүтээлч залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлэн залуусыг хөдөлмөр эрхлэхэд нь дэмжин ажиллана.

Суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд байнгын болон улиралын чанартай ажлын байраар 2017 онд нийт 139  хүн ажлын хүн ажлын байраар хангагдсан.  Энэ нь бол сумын нэгдсэн халаалт-28, Ахмадын өргөө-8, Спорт заалны барилгын ажилд-12 Зүрх багийн хөвдөг гүүрийн ажилд-4  мөн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас зохион байгуулж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд түр ажлын байраар 67 хүн хангагдсан байна. Орон нутгийн  хөгжлийн  сангаас  хийж   хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд 4 бүлгийн 20 иргэн түр ажлын  байраар  хангагдсан  байна.

2018 онд Галт суманд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд болох спорт заалны дуусгалтын ажил, ЭМТ-ын өргөтгөл, сургуулийн номын сангийн засвар, хаан банк, юнителийн сүлжээ, зүрх багийн эрчим хүчний эх үүсвэр,   ОНХС-гийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудад нийт 120 хүн түр ажлын байраар ханган ажилласан.

Сумын хэмжээнд 2017, 2018 онуудад нийт 259 иргэн ажлын байраар хангагдсан байна.

Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт

          Г.Энхтайван

          Д.Должин

          Д.Ганхуяг

нарын 3 иргэний төслийг дэмжиж ХХҮГ-т хүргүүлсэн

-Зүрх багийн "Өвөр нарийн"-ы даваа засах нийтийг хамарсан  ажилд 9  залуу ажиллаж түр ажлын байраар хангагдсан байна.

Мөн сум орон нутгийн иргэдийн түр ажлын байраар хангах зорилгоор сумандаа хийх боломжтой ОНХС-аар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг Олон нийтийн оролцооны аргаар  тендер шалгаруулалт явуулж 7 иргэдийн бүлгийг 35-38 иргэнийг түр ажлын байраар хангасан болно.

 

 

 

100

Соёл урлаг, спортын  бодлого

1.4.1.Соёлын биет өвийн судалгааг сумын  хэмжээнд гаргаж бүртгэлжүүлэн фото  зургийн альбом  хийх,  үл хөдлөх өвийг  хамгаалах эзэн тогтоох

Музейд бүртгэлтэй 80ш үзмэр болон иргэд дээр байгаа 10 ш үзмэрийг  бүртгэл  мэдээллийн журмын дагуу бүртгэн баримтжуулсан. Байгалийн үзэсгэлэнт газар болон түүх соёлын үл хөдлөх  өвийн зургийг жаазлан Соёлын биет өвийн судалгааг баг бүрээр  иргэд дээр байгаа 1О өвийг бүртгэл мэдээллийн санд бүртгэлжүүлсэн. Үл хөдлөх 6 өвийг нутгийн иргэдийн хамгаалалтанд авч гэрээ байгуулсан.

 

 

   70

1.4.2. Сумын хэмжээнд угийн бичиг хөтлөлтийг 2020 онд 60%-д хүргэх

Угийн бичгийн хөтлөлтийг сумын хэмжээнд зохион байгуулах,  сайжруулах ажлын хэсгийг Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн А/74 тоот захирамжаар байгуулж жилийн ажлын төлөвлөгөө батлуулан ажиллаж байна. 2017 оны 12 сарын 07–ны өдрөөс баг бүрт ажлын хэсэг томилогдон ажиллаж өрх бүрт мэдээлэл сургалт хийж ажилсан  байна. Ургийн овгоо буруу тогтоон үнэмлэх авсан иргэдийг  судлан 14 иргэний  ургийн овгийг зөв болгон овог нэр өөрчлөлт  хийсэн.Багийн засаг дарга нарт угийн бичиг хөтөлдөг, угийн бичгийн дэвтэртэй өрхүүдийн судалгааг гаргах хүснэгт бэлтгэн  хүргүүлж

Facebook messenger