Үр дүнгийн гэрээгээ дүгнүүллээ.

Сумын 5 төсвийн байгууллага Зүрх багийн бага сургууль цэцэрлэгийн цогцолборын захирал эрхлэгч нартай 2019 оны 2 дугаарын сарын 02-ны өдөр үр дүнгийн гэрээ байгуулж аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хавсралтаас байгууллагуудад хамаарах заалтыг ялган авч чиглэлийн дагуу 2 хавсралтыг нэмэлтээр тусгасан нь төрийн ажлын уялдаа сайжирсан.

Байгууллагын үр дүнгийн гэрээг сумын Засаг даргын 2017 оны А/174 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг  6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд график гарган дүгнэхэд ЕБС- 86,5%, Хүүхдийн цэцэрлэг 74%, Зүрх бага сургууль-70% тус тус дүгнэгдсэн байна.