“Ургац-2019” арга хэмжээ нь 2019 оны 9 дүгээр сарын 15-нд Нүхт багийн төвд анх удаа зохион байгуулагдав.                                                                      Багийн төв дээрх ногоон тэжээл, төмс хүнсний ногооны ургацтай танилцах цаашид анхаарвал зохих асуудлыг хэлэлцэж иргэдийн оролцоог сайжруулах хамрагдах хүрээг өргөжүүлэх  зорилгоор  “Ургац -2019”   арга хэмжээг зохион байгууллаа.

Ургац -2019 арга хэмжээнд Аймгийн Засаг даргын жуух бичигээр Р.Содномдовжид  Аймгийн засаг даргын баярын бичгээр Д.Чимэдравдан  Сумын хүндэт өргөмжлөлөөр Ж.Гэндэнсүрэн, Ч.Цогтгэрэл, Г.Онолбаатар, П.Мөнхбат нарыг тус тус шагнасан. Ургац-2019 арга хэмжээний явцад ургацын дээжтэй танилцах, туршлага солилцох , тариалалтын талбайтай танилцах зэрэг үйл ажиллагаа болоо.