Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
М.Должинжав ИТХ-ын дарга 98019980
И.Амгаланбаатар Засаг дарга 93041355
Л.Доржпалам Засаг даргын орлогч 93045132
В.Түвшинжаргал Тамгын газрын дарга 98380228
Л.Чимэдбаасан Дотоод ажил хариуцсан түшмэл 97111888


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
САЙН ҮЙЛСИЙН АЯН
САЙН ҮЙЛСИЙН АЯН
Нийтэлсэн: 1 сар өмнө

Галт сумын хүүхдийн цэцэрлэгийн сайн үйлсийн аян, сайн туршлага

                                                              
                                                                                                             2018.03.19

„       ЗОРИЛГО:

Малчдад мал төллөж байгаа үед хурга ишигний дулаан элгэвч нэмнээ хийж өгөх, сайн үйлс хийх хүсэл эрмэлзэлийг төрүүлэх

Ø  ХАМРАХ ХҮРЭЭ:

           Бүх бүлгийн эцэг эх , хүүхдүүд, багш , ажилчид

Ø  ХУГАЦАА:

            Хавар болгоны 3-аас 4 сард

Ø  ХАМРАГДСАН ХҮНИЙ ТОО:

            2016 онд 120  гаруй

            2017 онд 200 гаруй

            2018 онд 240 гаруй  эцэг эх, хүүхэд багш ажилчид

Ø  ТӨСӨВ:

           2016 онд 700 гаруй мянган төгрөгний эд зүйлс

           2017 онд 900 гаруй мянган төгрөгний эд зүйлс

           2018 онд 1 сая гаран төгрөгний эд зүйлс

Ø  ХАМРАГДСАН АЙЛ ӨРХ:

           2016  онд 3 айл

           2017  онд 5 айл

           2018  онд 7 айл

Манай хамт олон эцэг эх, бяцхан хүүхдүүдтэйгээ хамтран жил бүр уламжлал болгон хүүхдүүдээ бодит орчинд малтай танилцуулах мөн хүнд туслах хүсэл эрмэлзлийг нь  дэмжих зорилгоор “Сайн  үйлсийн аян” үйл ажиллагаагаа зохион явуулж  ирсэн. Энэхүү үйл ажиллагааг явуулсанаар бидний зохион байгуулж буй ажил болон үйл ажиллагааг ард иргэд,эцэг эх илүү сайн ойлгож ,тусалж дэмжиж хамтран ажиллах сонирхолтой болcон бөгөөд бусад байгууллага аж ахуйн нэгжүүдэд  үлгэр дууриалал болсон сайхан үйл ажиллагаа  юм байна гэж үзээд орон нутгийн засаг захиргаа хүртэл дэмжиж тусалдаг болсон.

„        . МӨН ЭНЭ ЖИЛ АХМАД настнаа  ДЭЭДЭЛЖ АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛЪЯ  НЭРЭЛСЭН ЖИЛИЙН ХҮРЭЭНД  СУМЫН ТӨВИЙН 2 АХМАД АЙЛ ӨРХӨД ХАРИУ НЭХЭХГҮЙ ТУС АЯНЫГ ӨРНҮҮЛЖ  ХАМТ ОЛНООРОО ГЭРТ НЬ ОЧИЖ ХАШАА ЗАСАЖ СЭЛБЭЖ , СЭТГЭЛИЙН БЭЛЭГ БАРЬСАН

 

Жил ирэх тутам багш, ажилчдын энэхүү үйл ажиллагаанд оролцох идэвхи санаачлага илүү болж өөрсдийн санаачлаагаар Нэг өдрийн цалингаа хандивлаж бас бусад эд зүйлсийг хийж өгч  идэвхитэй оролцдог болсон

„       Анх манай цэцэрлэг өөрсдөө  айлаа сонгож очиж байсан бол  багийн дарга нар манай багийн зорилтод бүлгийн   айлд очооч гэсэн хүсэлт тавьсаны дагуу багуудын зорилтод  бүлгийн айлаар очдог болсон.  Зорилтод бүлгийн айлуудад тусламж өгч тэдний ажил амьдрал ахуйтай танилцаж , судалж цаашдийнхаа сайн үйлсийн аяныг өргөжүүлж , нэг багийн 5 айл сонгож өгдөг байсан бол дараа дараагийн жилээс сумын 5 багийн зорилтод бүлгийн 1 , 1 айлыг сонгож өгөхөөр ярилцаж шийдвэрлэсэн байгаа. Энэхүү үйл ажиллагаагаар хүүхэд малчны хотонд очиж мал болон малчны орчин ахуй амьдралтай нь танилцаж хүнд туслах сэтгэлийн бэлэг гэж юу байдгийг мэддэг болсон.

 

 

Холбоотой мэдээ