Төрийн албан хаагчдын 3-р зөвлөгөөн

Төрийн албан хаагчидын 3-р зөвлөгөөнийг зохион байгууллаа.

2018 оны 05-р сарын 03-нд 1400 цагт төрийн албан хаагчидын 3-р сургалт зөвөлөгөөнийг хүүхдийн цэцэрлэг зохион байгуулж өвлөгөөнд нийт 85-н төрийн албан хаагч нар хамрагдсанаас Засаг даргын тамгын газрар 27 ажиллагсадаас 19 хүн хамрагдаж 70%, ЕБС 96 ажиллагсадаас 45 хүн хамрагдаж 46%тай, Хүүхдийн цэцэрлэгийн 25 ажиллагсадаас 16 хүн хамрагдаж 65%, ЭМТ-н 27 ажиллагсадаас 7 хүн хамрагдаж 23% тайгаар оролцсон байна. Сургалт зөвлөгөөний үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу хэлэлцэгдлээ. Үүнд: Хүүхдийн цэцэрлэгийн зүгээс нийт төрийн албан хаагчдад хэрэгтэй байж болох “Бие хүн хоорондын харилцаа” сэдвээр,арга зүйч Б.Долгорсүрэн,”Цагийн менемент” сэдвээр эрхлэгч Д.Түвшинбаяр,”Дэлгэцийн донтолт” сэдвээр эмч Д.Пүрэвсүрэн,”Гэр бүлийн аз жаргал” сэдвээр Багш М.Ууганбаяр тус тус сургалт, мэдээллүүдийг, ЗДТГ-с “Ахмад настнаа дэмжиж амьдрах орчноо сайжруулъя” нэрлэсэн жилийн хүрээнд хийгдэх ажлын хөтөлбөр, явц, хэрэгжилтийн талаар засаг даргын орлогч З.Буянтогтох, засаг даргын тамгын газрын дарга И.Ганбаатар, төсөв санхүүгийн ил тод байдал, шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар төрийн сангийн мэргэжилтэн Б.Насанжаргал, захирамжлалын бичиг баримтанд анхаарах асуудлаар, тайлан бичих аргачлалын талаар эрх зүйн сургалт сурталчилгаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Цэцэнбилэг, 2018 оны эхний улиралд хийж хэрэгжүүлээд байгаа ажлаа тайлагнаж, хийхээр төлөвлөж буй ажлаа танилцууллаа. Мөн цаашид анхаарах, тулгамдаад байгаа, хийж гүйцэтгэхэд бэрхшээлтэй байгаа, дутмаг үзүүлэлттэй ажил, бусад асуудлаар ярилцаж шийдэлд хүрсэн сайхан үйл ажиллагаа боллоо. Хүүхдийн цэцэрлэгийн зүгээс төрийн албан хаагчидын зөвлөгөөнийг цаашид ямар хэлбэрээр явуулбал үр дүнтэй болох вэ? гэсэн асуултанд нийт 85 хүний 50 орчим хувь нь “тухайн байгууллага дангаараа мэдээллээ өгч баймаар байна, мэдээллээ өгөхдөө төрийн албан хаагчдыг баг болгон хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулж, тулгамдаад байгаа асуудлаа хэлэлцэх шийдэлд хүрэх арга замаар явуулмаар байна” гэсэн саналууд өгсөн байна. Мөн 80 орчим хувь нь зохион байгуулалт сайтай, хүртээмжтэй сайн үйл ажиллагаа болж байна гэж дүгнэжээ. Төрийн албан хаагчдынхаа дунд нэгдсэн уриалгатай болох саналыг дэвшүүлж зөвлөгөөнд оролцсон албан хаагчдаас санал асуулга авч хэлэлцэн нэгдсэн уриалгатай боллоо.

Төрийн албан хаагчидын 3-р зөвлөгөөнөөс гарсан уриалга

             Иргэддээ ээлтэй,ёс зүйтэй

             Эхэс дээдсээ хүндлэх жудагтай

             Эрдэм мэдлэгээ бусдад түгээсэн манлайлалтай

             Эх нутгаа гэсэн сэтгэлтэй

             Эелдэг харилцаатай,хариуцлагатай

                           Төрийн албан хаагчид байя

Цаашид төрийн албан хаагчдын зөвлөгөөнд оролцох албан байгууллагуудын ирцийг 60-с дээш хувьд хүргэж хамруулах шаардлагатайг ярилцаж дараа улиралын зөвлөгөөнд хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Энэхүү төрийн албан хаагчдын зөвлөгөөнд нийт 60000 төгрөгний төсөв зарцуулсан болно.