Усан оргилуур ашиглалтад орлоо.

Сумын Засаг даргын Галтын-Ирээдүйн хөгжлийн хөтөлбөрийн 3.1.24-д заасан "цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж усан оргилуур хүүхдийн тоглоомын талбай бүхий амралт чөлөө цагаа өнгөрүүлэх орчинг бий болгоно" гэсэн заалт бүрэн хэрэгжиж цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд орон нутгийн хөгжлийн сангийн 17 сая төгрөгөөр усан оргилуур барьж олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ашиглалтад өгч хүүхдүүддээ бэлэг барив.