Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
М.Должинжав ИТХ-ын дарга 98019980
И.Амгаланбаатар Засаг дарга 93041355
Л.Доржпалам Засаг даргын орлогч 93045132
В.Түвшинжаргал Тамгын газрын дарга 98380228
Л.Чимэдбаасан Дотоод ажил хариуцсан түшмэл 97111888


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ
УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ
Нийтэлсэн: 5 жил өмнө

12 жилийн ахлах сургууль

  • Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль
  • Галт багийн 4-р хороонд байршилтай
  • 760 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 843 хүүхэд суралцаж байна. Ээлжийн коэффицент 1.2
  • 43 багш, 4 удирдах ажилтан, 40 ажиллагсад, 1 лаборант, нийт 88 ажиллагсадтай
  • 200 хүүхдийн хүчин чадалтай 3 дотуур байранд 291 хүүхэд сурч амьдарч байна.
  • Шинэ 320 хүүхдийн хичээлийн байр 2010 онд ашиглалтанд орсон, хуучин 320 хүүхдийн хичээлийн байр 1976  онд ашиглалтанд орсон, 120 хүүдийн хичээлийн байр 1968 онд ашиглалтанд орсон 120 хүүхдийн хичээлийн байр, 320 хүүхдийн хичээлийн байр, хүүхдийн дотуур байруудад их засвар хийх шаардлагатай. Өмнө их засварт орж байгаагүй. Зориулалтын спорт заалгүй спорт заал барих шаардлагатай.

Цэцэрлэг

  • “Нархан” цэцэрлэг
  • Галт багийн 4-р хороонд байршилтай
  • 100 хүүхдийн хүчин чадалтай барилга баригдаж байгаа, одоогоор 225 хүүхэд хүмүүжих бүртгэлтэй боловч гэр барьж 120 хүүхдийг авч байна. 100 хүүхэд СӨБ-д хамрагдаж чадахгүй байна.
  • 25 багш, ажиллагсадтай
  • 1969 онд ашиглалтанд орсон  палкан хийцтэй 25 хүүхдийн зориулалтаар баригдсан барилга. Уг барилга нь олон жил болсны улмаас  мөөгөнцөртсөн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул  барилгыг их засварт оруулж СӨБ-д хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг хамруулах шаардлагатай байгаа.

Эрүүл мэндийн төв

  • Эрүүл мэндийн төв
  • Галт багийн 4-р хороонд байршилтай
  • 20 ортой
  • 6 эмч, 6 сувилагч нийт 44 ажиллагсадтай
  • 2007 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамж байхгүй.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байхгүй.

Соёлын төв

  • Галт  багийн 4-р хороонд байршилтай
  • 250 хүний суудалтай
  • 5 ажиллагсадтай
  • 1973 онд ашиглалтанд орсон  палкан хийцтэй, зориулалтын барилга. Төвлөрсөн хангамжинд холбогдоогүй. Засвар хийх шаардлагатай. Сандлын тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Орон нутгийн судлах музейн байр байхгүй учир зориулалтын байртай болох
  • Засаг даргын Тамгын газрын барилга

  • ЗДТГ-ын барилга
  • Галт  багийн 4-р хороонд байршилтай
  • 37 ажиллагсадтай
  • 1971 онд ашиглалтанд орсон  дүнзэн хийцтэй барилга. Өртөг нь бүрэн нөхөгдсөн. Нам даралтын халаалттай. Олон жил засвар хийгдээгүйн улмаас дулаан алдалт ихтэй өрөө тасалгааны хүрэлцээ хангамж муу төрийн үйлчилгээг явуулахад хүндрэлтэй байдаг. Иймээс зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.

Инженерийн дэд бүтэц

Усан сан

Усан сан байхгүй.

Цэвэрлэх байгууламж

Байхгүй.

  • Цэвэрлэх байгууламж
  • Ашиглалтаас гарсан

 

Холбоотой мэдээ