Хүүхэд бүхэн хөөрхөн

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхэд бүхэн хөөрхөн” уламжлалт үйл ажиллагааг хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхдийн ашиг сонирхлыг хүндэтгэн дээдлэх, авьяас чадварыг нь хөгжүүлэх, хүүхдэд ээлтэй орон нутгийг хөгжүүлэх зорилгоор Сумын засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ЕБСургууль, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Цагдаагийн албатай хамтран зохион байгуулсан. Тус арга хэмжээний үеэр хүүхэд залуучуудыг хамруулан 13 төрлийн тоглоомыг зохион явуулсан. Мөн “Хүүхдийн Төлөө зөвлөл”-ийн гишүүд сумын хэмжээнд Бүтэн өнчин 12 хүүхдэд гарын бэлэг гардуулсан. Сурлага урлаг спортоороо сумынхаа хэмжээнд амжилт гаргасан 5 хүүхдэд алт мөнгөн медаль гардуулсан. Энэхүү хүүхдийн баярын арга хэмжээ өргөн дэлгэр болж өндөрлөсөн бөгөөд арга хэмжээний үеэр хүүхдийн эрүү аюулгүй байдлыг хангахад төрийн захиргааны байгууллагууд идэвхи санаачлагатай ажиллаж, эрүүл хоол хүнсээр аж ахуйн нэгжүүдийг үйлчлэхэд хяналт тавьж ажилласан.