
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан
ГАЛТ СУМАНД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТСАН
“ХҮҮХЭД БҮХЭН ХӨӨРХӨН” ХҮҮХДИЙН БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2018-06-03
2018-05-20 –нд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын удирдамжийг төлөвлөн сумын ИТХ, Засаг даргаар батлуулан ажиллав. Уг удирдамжийн гол зорилго бол олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, хүүхдийн ашиг сонирхолыг хүндэтгэн дээдлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, хүүхдэд ээлтэй орон нутаг болоход гол зорилгоо тодорхойлсон .
Уг баярыг жил бүр “Хүүхэд бүхэн хөөрхөн” нэрээр өргөн дэлгэр уламжлал болгон зохион явуулж байхаар тогтоод 2 дахь жилдээ амжилттайгаар сумын бүх Албан газар, Цагдаагийн алба, ААН-үүд, хувийн хэвшлүүд хамтран оролцов.
Сумын 0-18 насны бүх хүүхдүүд, Аав, Ээжүүд, залуучууд оролцсон 12 төрлийн насны онцлогт тохирсон уралдаан, тэмцээн зохиосон байна. Тус өдөр хүүхдүүддээ эрүүл хоол, эрүүл хүнс, цагаан идээгээр үйлчлэх, бусад хөгжөөнт тоглоомоор үйлчлэхийг эрмэлзэн ажиллав.
Сумынхаа бүтэн өнчин 13 хүүхдэд гарын бэлэг гардуулж Сурлага, урлаг, спортоор амжилт гаргасан тэргүүний 9 хүүхдэд ХГБХГ-ын нэрэмжит “МАНЛАЙЛАГЧ” алтан медалиар шагнаж урамшуулав.
Хүүхдийн эрхийг, хамгаалах талаарх гарын авлага тараан, шторкуудыг дэлгэцэнд тавьж ажилласан болно.
Мөн аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу “Хөвсгөлийн давлагаа” нийтийн бүжгийг бүх нийтээрээ бүжиглэлээ.